Blog
СОЛОНГОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД-III

Кембрижийн хөтөлбөртэй Их засаг лицей сургуулийн нэрэмжит Солонгос хэлний III олимпиад 2025.11.14-нд амжилттай болж, тус сургуулийн 6- 12-р ангийн 126 сурагч амжилттай оролцлоо. 1. Цэвэр бичгийн тэмцээнд 6-9-р ангийн сурагчид оролцож, 8Б Энгүн 1등, 7Б Төрмандах 2등, 6а Мишээл 3등2. Солонгос хэлний топик -1 шалгалтанд 7-9-р ангийн сурагчид оролцож 9а Оргилмаа 1등, 9а Эрдэнэбилэг 2등, 7А Ану 3등 нар3. Солонгос хэлний топик -2 болон Ярианы шалгалтанд 9-10-р ангийн сурагчид оролцож , Г.Азжаргал 1등, Э.Мишээл 2등, С.Намуунаа 3등 нар тус тус шилдэгээр шалгарлаа. БАЯР ХҮРГЭЕ!Сурагчдыг солонгос хэл сурахад дэмжлэг үзүүлэх, Солонгос орны хэл, соёл, зан заншлыг судлах хүсэл эрмэлзлэл төрүүлэх, тэдний авхаалж самбааг сорих, ярих, бичих, сонсох чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү олимпиадыг БНСУ-ын Элчин сайдын Яамны 100 хувь дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.

ImageImageImageImage